2008-03-18
Онч үгс
 

Өнгөрсөн үетэйгээ зөвлөлдөж, өнөөдрөөрөө амьдарч, ирээдүйнхээ төлөө ажилла. /Гоголь/

 

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. /У.Черчилл/

 

Уйтгар гунигийг давах хамгийн сайн арга нь ямар нэгэн зүйл сурч эхлэх явдал юм.  /Виндаяр/

 

Ялагдал бол чухал биш. Ялагдчихаад сэргэж босох нь чухал. /В.Ломбарди/

Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү. /Ж.Паттон/

 

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. /Хонда Соичироо/

 

Этгэл санаагаа өөрчилбөл үйл хөдлөл өөрчлөгдөнө

Үйл хөдлөл өөрчлөгдвөл дадал зуршил өөрчлөгдөнө

Дадал зуршил өөрчлөгдвөл зан ааш өөрчлөгдөнө

Зан ааш өөрчлөгдвөл хувь тавилан өөрчлөгдөнө. /Хасүнүма Бүнзоо/

 

Амласан бол биелүүл. Амлачаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. /Соломон/

 

Өрөөл бусадтай харьцуулж өөрийгөө гоочилж байснаас, өнгөрсөн жилийн өөртэйгөө энэ жилийн өөрийгөө харьцуулахад ямар ч дэвшил гараагүй бол энэ үнэхээр ичгүүртэй зүйл. /Лапок/

 

Өтлөхгүй юм шиг яваад Өнгөрсөн хойно нь харамсах

Номноос салдаггүй хүний мэдлэг их

Нойрноос салдаггүй хүний зүүд их. / монгол ардын зүйр үг/

 

Агуу хүнийг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар нь тодорхойлно.

/Т.Карлэйн/

 

Хэн нэгэнд загас өгвөл нэг өдрийн хоол болно. Харин тэр хүнд загас барих аргыг зааж өгвөл насных нь хоол болно.

 

Яг энэ өдөр амьдарсан шиг амьдар-Seize the day!

Бичсэн: haais_oz | цаг: 08:43 | Оюутан танд л гэж хэлэхэд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


onch ugs
uneher goe goe ugnuud bn aa tavisand bayrallaaa
Бичсэн: otgonjargal (зочин) цаг: 15:17, 2011-09-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 2228 удаа уншигдсан.







 
xaax